6.1. 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” /Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл/, “Хүн хулгайлах” /Эрүүгийн хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.
6.2. 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” /Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйл/, “Баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлж хүнийг алах” /Эрүүгийн хуулийн 10.3 дугаар зүйл/, “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” /Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйл/, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/, “Хүн хулгайлах” /Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, “Хүнийг хүчээр алга болгох” /Эрүүгийн хуулийн 13.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг/, “Заналхийлэх” /Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” /Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/, “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” /Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, “Хүний цус, эс, эд, эрхтнийг шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэх, шилжүүлэн суулгах” /Эрүүгийн хуулийн 15.4 дүгээр зүйл/, “Хууль бусаар үр хөндөх” /Эрүүгийн хуулийн 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” /Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, “Эд хөрөнгө устгах, гэмтээх” /Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, “Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хамгаалахад хайнга хандах” /Эрүүгийн хуулийн 20.6 дугаар зүйл/, “Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх” /Эрүүгийн хуулийн 20.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах” /Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” /Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюултайгаар халдах” /Эрүүгийн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/, “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах” /Эрүүгийн хуулийн 27.2 дугаар зүйл/, “Төмөр замын, агаарын, усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих” /Эрүүгийн хуулийн 27.3 дугаар зүйл/, “Осол, зөрчилд өртсөн агаарын хөлгийн бодит хяналтын хэрэгслийг устгах, гэмтээх” /Эрүүгийн хуулийн 27.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, “Агаарын навигацийн тоног төхөөрөмжийг устгаж гэмтээх, нислэгийн хөдөлгөөнд саад учруулах” /Эрүүгийн хуулийн 27.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.
6.3. Өсвөр насны хүн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан “Хулгайлах” /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл/, “Дээрэмдэх” /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл/, “Залилах” /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл/, “Хөрөнгө завших” /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйл/, “Мал хулгайлах” /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл/, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.
6.4. Шүүх энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол торгох ялын арван таван нэгжийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож ялтны эдлээгүй буюу гүйцэтгээгүй хорихоос өөр төрлийн ялаас энэ хуулийн 6.2, 6.3-т заасан хэмжээгээр дүйцүүлэн хасна.
6.5. Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу ялаас хасуулах ялтан энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна.