Ял эдлүүлэх зорилгоор Монгол Улсын иргэнийг шилжүүлж авах тухай хүсэлтийг хянан шийдвэрлэх
Шүүхийн практик
Нэр томьёо
7“МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ” гэж Монгол Улс, Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг болон хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, эсхүл олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах, түүний төрөл, нэрнээс үл хамааран хоёр болон олон талын бичгээр үйлдсэн нэг, эсхүл өөр хоорондоо холбоотой хоёр болон хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа олон улсын тохиролцоог; /2016.12.01-ны Олон улсын гэрээний тухай хуулийн 3.1.1/
“ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР”-т /Хилийн чанадад ажиллаж байгаа/ Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар тус тус хамаарна. /2000.10.05-ны Дипломат албаны тухай хуулийн 6.1/
“ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүмүүсийг. /1998.01.02-ны Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 3.1.4/
“САДАНГИЙН ХҮН” гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.6-д заасныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.19/
“ПРОКУРОР” гэж Прокурорын тухай хуульд заасан дээд шатны прокурор, бусад прокурорыг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.18/
“ШҮҮХИЙН ШИЙДВЭР” гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22.4, 22.5-д заасныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.33/
“АНХАН ШАТНЫ ШҮҮХ” гэж эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуулиар харьяалуулсан шүүхийг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.1/
Нэмэлт, өөрчлөлт
1Хууль батлагдсан үеийн анхны найруулга.