43.3 дугаар зүйл
Шилжүүлэн өгөхөөс татгалзах
1. Дараахь тохиолдолд шилжүүлэн өгөхгүй:
1.1. Монгол Улсын иргэн;
1.2. уг хүнд Монгол Улсад орогнох эрх олгосон;
1.3. уг хүний холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь Монгол Улсад гэмт хэрэгт тооцогддоггүй бол;
1.4. шилжүүлбэл зохих хүн тухайн үйлдэлд урьд нь ял шийтгүүлж эдэлсэн, эсхүл уг хэргийг өмнө нь хэрэгсэхгүй болгосон бол;
1.5. Монгол Улсын хуулиар тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эсхүл бусад үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, ял шийтгэж болохгүй нөхцөл байдал байгаа бол;
1.6. уг хүнийг шилжүүлэн өгснөөр түүнийг эрүүдэн шүүх бодит аюул тулгарахаар бол;
1.7. уг хүний үйлдсэн гэмт хэрэгт шилжүүлэн авах хүсэлт гаргасан улсын хуулиар цаазаар авах ял оногдуулахаар бол.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
1Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ЯЛЛАГДАГЧ"
“ЯЛЛАГДАГЧ” гэж Эрүүгийн хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг, /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1/
/2017.05.18/
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.