42.4 дугаар зүйл
Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай гадаад улсын эрх бүхий байгууллагын хүсэлтийг биелүүлэх
1. Шүүх, прокурор, мөрдөгч нь гадаад улсын холбогдох байгууллага, албан тушаалтны мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай хүсэлтийг энэ хуульд заасан нийтлэг журмын дагуу биелүүлнэ.
2. Хүсэлтийг биелүүлэхэд тухайн улстай байгуулсан олон улсын гэрээнд заасан бол гадаад улсын мөрдөн шалгах ажиллагааны хэм хэмжээг хэрэглэж болно.
3. Олон улсын гэрээнд заасан бол мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гадаад улсын холбогдох байгууллагын төлөөлөгч байлцаж болно.
4. Хүсэлтийг биелүүлэх боломжгүй дараахь тохиолдолд олон улсын гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол Улсын ерөнхий прокурорын газраар дамжуулан хүсэлт явуулсан гадаад улсын байгууллагад биелүүлээгүй шалтгааныг зааж, хүлээн авсан баримт бичгийг буцаана:
4.1. энэ хууль болон тухайн асуудалтай холбогдох олон улсын гэрээнд заасан шаардлагыг хангаагүй;
4.2. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд харшлах;
4.3. Монгол Улсын хуулийг зөрчиж байвал.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
3Холбогдох хуульчилсан нэр томьёо
"МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА"
“МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.9/
/2017.05.18/
"ПРОКУРОР"
“ПРОКУРОР” гэж Прокурорын тухай хуульд заасан дээд шатны прокурор, бусад прокурорыг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.18/
/2017.05.18/
"МӨРДӨГЧ"
“МӨРДӨГЧ” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.8/
/2017.05.18/
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.