1. Хяналтын шатны шүүх дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
1.1. гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх;
Энэ заалтыг 2019.04.25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан
1.2. анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох, хэргийг хэрэгсэхгүй болгох;
Энэ заалтыг 2019.04.25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан
1.3. энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах;
Энэ заалтыг 2022.06.03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон Энэ заалтыг 2019.04.25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан
1.4. хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;
Үндсэн хуулийн цэцийн 2019.03.13-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр "... эсхүл хүндрүүлж ..." гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2019.03.26-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн Энэ заалтыг 2019.04.25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан
1.5. энэ хуулийн 40.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр гомдол, эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхих;
1.6. шүүх хэрэглэсэн, эсхүл хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргуулах тухай саналыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд шилжүүлэх;
1.7. энэ хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.3, 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, 1.9-д заасан шийдвэрт өөрчлөлт оруулах.
Энэ хэсгийг 2020.01.10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
2. Хяналтын шатны шүүх хуралдаан даргалагч гомдол, эсэргүүцлийг хангасан эсэхийг сонсгоно. Шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах ба хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.
Энэ хэсгийг 2021.01.15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан
3. Хяналтын шатны шүүхийн тогтоолд шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Хяналтын шатны шүүхийн тогтоолд анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн агуулга, гомдол, эсэргүүцэл болон гаргаж байгаа тогтоолын үндэслэлийг тусгана.
Энэ хэсгийг 2021.01.15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан
4. Хяналтын шатны шүүхийн тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй.
Энэ хэсгийг 2021.01.15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан
5. Хяналтын шатны шүүхийн шийдвэрийг шүүгчийн тусгай саналын хамт хэрэгт хавсаргаж, шийдвэрийн хувийг энэ хуулийн 36.13 дугаар зүйлд заасны дагуу гомдол, эсэргүүцэл гаргагчид гардуулна.