40.12 дугаар зүйл
Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны шийдвэр
Хувилбар
1. Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх эсэх асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ.
Энэ хэсэгт 2020.01.10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан.
2. Шийдвэр гаргахаар зөвлөлдөхдөө энэ хуулийн 36.1 дүгээр зүйлийг удирдлага болгоно.
3. Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанд оролцсон шүүгчид санал тэнцвэл хяналтын шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдэнэ.
4. Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан энэ хуулийн 40.3, 40.4, 40.5, 40.6 дугаар зүйлд заасан журмаар явагдаж энэ хуулийн 40.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гаргана.
5. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болно.
6. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн оролцсон Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна.
Мэргэжлийн тайлбар
Эх сурвалж: "Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ" (2024 эмхэтгэл) — Хэрэглээ
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ
Мэргэжлийн тайлбар — Мэргэжлийн багцад
Энэ зүйлийн мэргэжлийн тайлбарын бүрэн эх, шинжилгээг Мэргэжлийн багцаар нээнэ үү.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
1Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ"
“ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ” гэж Улсын дээд шүүхийг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.27/
/2017.05.18/
Нэмэлт, өөрчлөлт
3Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2021.01.15Хүчингүй болсон
Энэ зүйлийг 2021.01.15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
2020.01.10Нэмэлт
Энэ хэсэгт 2020.01.10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан.
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.