40.11 дугаар зүйл
Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан
Хувилбар
1. Хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон шүүх бүрэлдэхүүний хоёр шүүгч тусгай санал гаргасан, эсхүл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол хэргийг 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан /цаашид “Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан” гэх/-аар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдолд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан явуулах тухай шийдвэр гаргаж, хуралдааны товыг тогтооно.
3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуралдааныг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч даргална.
4. Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс гадна Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн дөрөвний гурваас доошгүй нь оролцсоноор хүчинтэйд тооцогдоно.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
2Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ"
“ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ” гэж Улсын дээд шүүхийг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.27/
/2017.05.18/
"ПРОКУРОР"
“ПРОКУРОР” гэж Прокурорын тухай хуульд заасан дээд шатны прокурор, бусад прокурорыг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.18/
/2017.05.18/
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2021.01.15Хүчингүй болсон
Энэ зүйлийг 2021.01.15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.