Шүүхийн цагаатгах тогтоол
Шүүхийн практик
Нэр томьёо
7“НОТЛОХ БАРИМТ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг, /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1.1/
“ЭД ХӨРӨНГӨ” Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг. /2002.01.10-ны Иргэний хуулийн 84.1/
“ЭД МӨРИЙН БАРИМТ” гэж эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно. /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4.1/
“ШҮҮХИЙН ШИЙДВЭР” гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22.4, 22.5-д заасныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.33/
“ПРОКУРОР” гэж Прокурорын тухай хуульд заасан дээд шатны прокурор, бусад прокурорыг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.18/
“ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүмүүсийг. /1998.01.02-ны Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 3.1.4/
“ХОХИРОГЧ” гэж гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг, /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1/
Нэмэлт, өөрчлөлт
2Энэ хэсэгт 2020.01.10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.