36.1 дугаар зүйл
Шийдвэр гаргахаар зөвлөлдөх
1. Шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана. Шүүх хуралдаан даргалагч зөвлөлдөх тасалгаанд санал хураах, шийдвэр гаргах ажиллагааг удирдан явуулж, олонхийн саналаар шийдвэр гаргана.
2. Зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэх асуудлын талаар шүүгч бүр санал гаргах тэгш эрх, үүрэгтэйгээр оролцож, өөрийн санал, байр сууриа чөлөөтэй илэрхийлж, тайлбарлана.
3.3. өвлөлдөх тасалгаанд хэлэлцсэн асуудлаар цөөнх болсон шүүгч үндэслэлээ тайлбарлаж дахин санал хураалгах эрхтэй.
4. Зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэсэн асуудлаар цөөнх болсон шүүгч тусгай саналаа бичиж шүүхийн шийдвэрт хавсаргах ба түүнийг тогтоол уншиж сонсгоход зарлахгүй.
5. Шүүх шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд дараахь асуудал тус бүрийг хэлэлцэнэ:
5.1. шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх;
5.2. тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх;
5.3. шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх;
5.4. гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах.
6. Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж болно.
7. Энэ хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар завсарлуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг явуулах шийдвэр гаргасан тохиолдолд уг шүүх хуралдааныг явуулахад энэ хуулийн Гучин дөрөвдүгээр бүлэгт заасан шүүх хуралдааны ерөнхий нөхцөл нэгэн адил хамаарна.
8. Шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхээр зөвлөлдөх тасалгаанд дараахь асуудал тус бүрээр хэлэлцэнэ:
8.1. Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэх;
8.2. шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, ялыг биечлэн эдлүүлэх эсэх;
8.3. шүүгдэгчид хорих ял оногдуулах бол хорих байгууллагын дэглэм;
8.4. шүүгдэгчийг баривчилсан хугацаа, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял оногдуулахад хэрхэн тооцох;
8.5. эд мөрийн баримтыг хэрхэн шийдэх;
8.6. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хэрхэн тооцох;
8.7. шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох эсэх;
8.8. хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хэрхэн шийдэх.
9. Шүүгчид зөвлөлдөж байгаа үед зөвлөлдөх тасалгаанд тухайн хэргийг хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүнээс өөр хүн байж болохгүй.
10. Шүүгчдийн зөвлөлдөх тасалгаанд хэлэлцсэн асуудлыг задруулж болохгүй.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
2Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ШҮҮХИЙН ШИЙДВЭР"
“ШҮҮХИЙН ШИЙДВЭР” гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22.4, 22.5-д заасныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.33/
/2017.05.18/
"ЭД МӨРИЙН БАРИМТ"
“ЭД МӨРИЙН БАРИМТ” гэж эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно. /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4.1/
/2017.05.18/
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.