35.22 дугаар зүйл
Газар, орон байранд үзлэг хийх
1. Хэргийн бодит байдлыг өөрөөр тогтоож шинжлэн судлах боломжгүй бол шүүх талуудын хүсэлтээр хэрэг гарсан газар, орон байранд талууд, гэрч, шинжээч, оролцогчийг байлцуулан үзлэг хийж болно.
2. Үзлэг хийх газар ирмэгц шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан үргэлжилж байгааг зарлах ба талууд үзлэгт оролцож байгаа шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч, мэргэжилтэнд үзлэг хийхтэй холбогдсон асуулт тавьж болно.
3. Үзлэгт оролцогч хэргийн байдлыг тодруулахад ач холбогдолтой гэж үзсэн бүх зүйлийг шүүхэд хандан тайлбарлаж болно.
4. Үзлэг хийхэд энэ хуульд заасан журмыг баримтална.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
3Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ОРОЛЦОГЧ"
“ОРОЛЦОГЧ” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.13/
/2017.05.18/
"ШИНЖЭЭЧ"
“ШИНЖЭЭЧ” гэж Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6.1.2-т заасныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.29/
/2009.12.03, 2017.05.18/
"ХОХИРОГЧ"
“ХОХИРОГЧ” гэж гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг, /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1/
/2017.05.18/
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.