35.18 дугаар зүйл
Гэрч, хохирогчийг хамгаалах
1. Шүүх хуралдааны турш энэ хуулийн 13.1 дүгээр зүйлд заасны дагуу гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээ авахад гэрч, хохирогчийн хувийн байдал, тухайн гэмт хэргийн нөхцөл байдал, ялгаварлан гадуурхах, бэлгийн халдашгүй байдлын эсрэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг харгалзана.
2. Энэ хуулийн 13.1 дүгээр зүйлд заасны дагуу нэрийг нь нууцалсан гэрч, хохирогчоос шүүх хуралдаанд мэдүүлэг авахын өмнө тухайн гэрч, хохирогчийг ил болгоно.
3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэрч, хохирогч оролцох шүүх хуралдааныг хаалттай явуулах эсэхийг энэ хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэнэ.
4. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан мэдүүлэг өгсөн гэрч, хохирогчийг хамгаалах үндэслэл бүхий нөхцөл байдал арилаагүй, эсхүл шинээр үүсвэл энэ хуулийн Арван гуравдугаар бүлэгт заасны дагуу хамгаалалтын арга хэмжээ авна.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
1Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ХОХИРОГЧ"
“ХОХИРОГЧ” гэж гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг, /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1/
/2017.05.18/
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.