35.15 дугаар зүйл
Арван найман насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг сонсох
1. Шүүх хуралдаанд арван найман насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахад түүний оюун санааны байдал, учирч болох сөрөг нөлөөнөөс сэргийлэх нөхцөл байдлыг улсын яллагч, өмгөөлөгч нь шалгана.
2. Шүүх улсын яллагч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу арван найман насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг сонсох үед түүний хууль ёсны төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйчийг оролцуулж болно.
3. Шүүх хуралдаан даргалагч энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хамт оролцож байгаа хүнд арван найман насанд хүрээгүй гэрч мэдүүлэг өгөхөд хөндлөнгөөс оролцож, гэрчийн мэдүүлэгт нөлөөлж болохгүйг урьдчилан сануулж, зөрчсөн тохиолдолд энэ хуулийн 34.21 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
1Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ"
“ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүмүүсийг. /1998.01.02-ны Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 3.1.4/
/1998.01.02/
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.