35.12 дугаар зүйл
Гэрч мэдүүлэг өгөхөд байлцах хүн
1. Гэрч сэтгэл санаа, хувийн байдал, бусад шалтгааны улмаас шүүх хуралдааны үед тавгүй байдалд орно гэж үзэж улсын яллагч, өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлтийг харгалзан шүүх дараахь гэрчийн гэр бүлийн гишүүн, эсхүл ойр дотны хүнийг байлцуулж болно:
1.1. сэтгэцийн өвчинтэй холбогдолгүй боловч ухаан санаа нь гүйцэд хөгжөөгүй хүн;
1.2. гэмт хэргийн улмаас бие махбодын болон сэтгэл санааны хувьд хохирсон хүн.
2. Шүүх хуралдаан даргалагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэрчийн хажууд байлцаж байгаа хүнд гэрчийг мэдүүлэг өгөх үед хөндлөнгөөс оролцох, гэрчийн мэдүүлэгт нөлөөлж болохгүйг урьдчилан сануулж, зөрчвөл шүүх хуралдааны танхимаас гаргана.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
2Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН"
“ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН” гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.4/
/1999.06.11, 2017.05.18/
"ОЙР ДОТНЫ ХҮН"
“ОЙР ДОТНЫ ХҮН” /Эрүүгийн хуульд заасан/ гэж тухайн хүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд, ач, зээ, төрсөн ах, эгч, дүү, хамт амьдарч байгаа бусад төрөл, садангийн хүнийг, /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 3/
/2015.12.03/
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.