35.11 дугаар зүйл
Гэрчид хууль сануулах
1. Шүүх хуралдаан даргалагч гэрчээс мэдүүлэг авахын өмнө түүний биеийн байцаалт, шүүгдэгч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тодруулж, хэргийн талаар мэдэх зүйлээ үнэн зөв мэдүүлэх үүрэгтэйг тайлбарлан, мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийх, санаатайгаар худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагын талаар сануулж, шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулна.
2. Шүүх хуралдаан даргалагч арван зургаан насанд хүрээгүй гэрчид хэргийн талаар мэдэх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн ач холбогдлыг тайлбарлан өгөх ба санаатайгаар худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагын тухай сануулж болохгүй.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
1Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ХОХИРОГЧ"
“ХОХИРОГЧ” гэж гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг, /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1/
/2017.05.18/
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.