35.1 дугаар зүйл
Шүүх хуралдааныг нээх
1. Шүүх хуралдаан даргалагч нь хэргийг хянан шийдвэрлэхээр товлосон цагт шүүх хуралдааныг нээж, хэнд холбогдох, ямар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх гэж байгааг зарлана.
2. Талууд болон шүүхэд дуудагдсан оролцогч, бусад оролцогч хүрэлцэн ирсэн эсэхийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга илтгэж, ирээгүй оролцогчийн шалтгааныг мэдэгдэнэ.
3. Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаанд улсын яллагч, оролцогч, бусад оролцогч ирээгүй бол шалтгааныг тодруулж, шүүх хуралдааныг хойшлуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
2Холбогдох хуульчилсан нэр томьёо
"БУСАД ОРОЛЦОГЧ"
“БУСАД ОРОЛЦОГЧ” гэж гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, хөндлөнгийн гэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.3/
/2017.05.18/
"ОРОЛЦОГЧ"
“ОРОЛЦОГЧ” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.13/
/2017.05.18/
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.