34.9 дугаар зүйл
Шүүгдэгч шүүх хуралдаанд оролцох
1. Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийг оролцуулна. Шүүгдэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно.
2. Шүүгдэгч шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагаанд саад болохгүйгээр өмгөөлөгчтэйгөө чөлөөтэй харилцах, ганцаарчлан уулзах боломжоор хангагдана.
3. Шүүх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй шүүгдэгчийг албадан ирүүлэх, түүнд энэ хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх шийдвэр гаргаж болно.
4. Шүүх хуралдаанаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэхийг хэлэлцэхэд шүүгдэгчийн өвчний шинж байдлыг харгалзан түүнийг оролцуулахгүйгээр хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэж болно.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
2Холбогдох хуульчилсан нэр томьёо
"АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ"
“АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ” гэж Гэр бүлийн тухай хуулийн 67.1.1-д заасны дагуу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон хүнийг; /2017.06.30-ны Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 3.1.1/
/2017.06.30/
"ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ"
“ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүмүүсийг. /1998.01.02-ны Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 3.1.4/
/1998.01.02/
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.