34.20 дугаар зүйл
Шүүх хуралдааны дэг
1. Шүүгч, шүүх бүрэлдэхүүн танхимд орж ирэх, шүүхийн шийдвэр уншиж сонсгох үед шүүх хуралдааны танхимд байгаа хүмүүс бүгд босч шүүхэд хүндэтгэл үзүүлнэ.
2. Шүүх хуралдаанд оролцогч шүүхэд хандаж үг хэлэх, мэдүүлэг өгөхдөө суудлаасаа босно.
3. Шүүх хуралдаанд оролцогч хүндэтгэн үзэх шалтгаантай бол шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр суугаагаар мэдүүлэг өгч, үг хэлж болно.
4. Улсын яллагч, оролцогч шүүхийн шийдвэр уншиж сонсгоход байлцана.
5. Шүүх хуралдаанд оролцогч, шүүх хуралдааны танхимд байгаа бусад хүн шүүх хуралдаан даргалагчийн хуралдааны дэг сахиулах шийдвэрт захирагдана.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
2Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ШҮҮХИЙН ШИЙДВЭР"
“ШҮҮХИЙН ШИЙДВЭР” гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22.4, 22.5-д заасныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.33/
/2017.05.18/
"ОРОЛЦОГЧ"
“ОРОЛЦОГЧ” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.13/
/2017.05.18/
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.