34.15 дугаар зүйл
Шүүх хуралдаан завсарлах
1. Шүүх дараахь үндэслэлээр шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар завсарлуулж болно:
1.1. ажлын цаг дууссан;
1.2. төлөөлөн мэтгэлцэж байгаа улсын яллагч бусад улсын яллагчтай, өмгөөлөгч бусад өмгөөлөгчтэй зөвлөлдөх тухай хүсэлт гаргасан;
1.3. энэ хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу санал, хүсэлт гаргасан;
1.4. бусад хүндэтгэн үзэх шалтгаан байгаа бол.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.