33.2 дугаар зүйл
Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх
1. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэрт дараахь асуудлыг тусгана:
1.1. шүүх хуралдааныг хэзээ, хаана хийх;
1.2. шүүх хэргийг дангаар, эсхүл шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэх эсэх;
1.3. шүүх хуралдаанд дуудан ирүүлэх хүний нэр;
1.4. шүүх хуралдааныг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь хаалттай явуулах эсэх;
1.5. яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн шийдвэрлэх;
1.6. зарим хэргийг тусгаарлах, нэгтгэх эсэх;
1.7. энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай;
1.8. шүүх хуралдааны бэлтгэлийг хэн, хэрхэн хангах тухай.
2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
1Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ЯЛЛАГДАГЧ"
“ЯЛЛАГДАГЧ” гэж Эрүүгийн хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг, /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1/
/2017.05.18/
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.