31.9 дугаар зүйл
Баривчлах хугацааг тоолох
Хувилбар
1. Сэжигтэнд баривчлах тухай шүүхийн шийдвэрийг танилцуулсан, эсхүл хойшлуулшгүйгээр баривчилсан тохиолдолд энэ хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг танилцуулсан үеэс баривчилсан хугацааг тоолох бөгөөд сэжигтнийг мөрдөн шалгах байгууллагад хүргэх, зайлшгүй эмнэлгийн туслалцаа үзүүлэх, эрүүлжүүлэх, өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзахад зарцуулсан хугацааг энэ хуулийн 31.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд оруулан тооцохгүй. Өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзах хугацаа 1 цагаас илүүгүй байна.
Энэ хэсгийг 2024.01.17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд
2024.08.01. -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
2. Мөрдөгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг тэмдэглэлд тусгана.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
2Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ШҮҮХИЙН ШИЙДВЭР"
“ШҮҮХИЙН ШИЙДВЭР” гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22.4, 22.5-д заасныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.33/
/2017.05.18/
"МӨРДӨГЧ"
“МӨРДӨГЧ” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.8/
/2017.05.18/
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2024.01.17Шинэчлэн найруулсан
Энэ хэсгийг 2024.01.17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.