31.7 дугаар зүйл
Тэмдэглэл үйлдэх
1. Мөрдөгч сэжигтнийг баривчлахдаа тэмдэглэл үйлдэж бэхжүүлнэ. Тэмдэглэлийг баривчлах ажиллагааны үед үйлдэх боломжгүй байсан бол тухайн ажиллагааг дууссанаас хойш даруй нөхөн үйлдэнэ.
2. Тэмдэглэлд баривчлах ажиллагааны үйл явцаас гадна дараахь зүйлийг тусгана:
2.1. баривчилсан мөрдөгчийн овог, нэр, албан тушаал;
2.2. баривчлах ажиллагаа эхэлсэн огноо, газар;
2.3. баривчлагдаж байгаа сэжигтэнд эрхийг нь танилцуулсан цаг, минут;
2.4. баривчлах газарт хүргэсэн цаг, минут;
2.5. баривчлагдсан сэжигтний гаргасан санал хүсэлт, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн;
2.6. энэ хуулийн 31.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу сэжигтнийг баривчилсныг хаана, хэнд мэдэгдсэн тухай болон мэдэгдсэн цаг, минут.
3. Баривчлагдаж байгаа сэжигтэнд эрхийг нь танилцуулсан цаг, минутыг тэмдэглэж, гарын үсэг зуруулна. Гарын үсэг зурах боломжгүй, эсхүл гарын үсэг зураагүй бол энэ тухай тэмдэглэлд тусгана.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
1Холбогдох хуульчилсан нэр томьёо
"МӨРДӨГЧ"
“МӨРДӨГЧ” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.8/
/2017.05.18/
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.