1. Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг дараах үндэслэлээр хойшлуулшгүйгээр баривчилж болно:
Энэ хэсгийг 2024.01.17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд
2024.08.01. -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
1.1. гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь, эсхүл гэмт хэрэг үйлдсэн газраас зугтах үед барьсан;
Энэ заалтыг 2024.01.17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд
2024.08.01. -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
1.2. гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан;
Энэ заалтыг 2024.01.17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд
2024.08.01. -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
1.3. хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн.
Энэ заалтыг 2024.01.17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд
2024.08.01. -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
2. Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас гадна дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол хойшлуулшгүйгээр баривчилж болно:
Энэ хэсгийг 2024.01.17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд
2024.08.01. -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
2.1. хэн болох нь тогтоогдоогүй;
Энэ заалтыг 2024.01.17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд
2024.08.01. -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
2.2. Монгол Улсад оршин суух газрын хаяг тодорхойгүй, эрхэлсэн ажилгүйн улмаас түүнийг мэдэгдэх хуудсаар дуудах боломжгүй;
Энэ заалтыг 2024.01.17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд
2024.08.01. -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
2.3. Монгол Улсад байнга оршин суудаггүй.
Энэ заалтыг 2024.01.17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд
2024.08.01. -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
3. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнд гэмт хэрэг үйлдэгдсэн даруй энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэл бүхий сэжиг тогтоогдвол сэжигтнийг энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан аль нэг үндэслэлээр хойшлуулшгүйгээр баривчилж болно.
Энэ хэсгийг 2024.01.17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд
2024.08.01. -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
4. Мөрдөгч сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилсан даруй прокурорт мэдэгдэж, прокурор баривчлах ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хянаж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
Энэ хэсгийг 2024.01.17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд
2024.08.01. -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
4.1. мөрдөгчийн шийдвэрийг баталж, шүүхэд даруй хүргүүлэх;
Энэ заалтыг 2024.01.17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд
2024.08.01. -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
4.2. мөрдөгчийн шийдвэрийг үндэслэлгүй, эсхүл үргэлжлүүлэн баривчлах шаардлагагүй гэж үзвэл батлахаас татгалзаж, тэмдэглэл үйлдэх.
Энэ заалтыг 2024.01.17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд
2024.08.01. -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
5. Үндэслэлгүйгээр баривчлагдсан сэжигтнийг прокурор даруй суллана.
Энэ хэсгийг 2024.01.17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд
2024.08.01. -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
6. Мөрдөгч энэ хуулийн 30.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлтэй бол хойшлуулшгүйгээр баривчилсан сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналаа сэжигтнийг баривчилснаас хойш прокурорт даруй хүргүүлнэ.
Энэ хэсгийг 2024.01.17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд
2024.08.01. -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
7. Прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл саналыг хүлээн авснаас хойш 6 цагийн дотор баривчилсан сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах эсэхийг шийдвэрлэнэ.
Энэ хэсгийг 2024.01.17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд
2024.08.01. -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
8. Прокурор сэжигтнийг баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналаа баривчлах хугацаа дуусахаас 24 цагийн өмнө шүүхэд хүргүүлнэ.
Энэ хэсгийг 2024.01.17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд
2024.08.01. -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
9. Шүүх энэ зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын саналыг хүлээн авснаас хойш даруй, эсхүл 24 цагийн дотор шүүхийн хэлэлцүүлгийг товлон явуулж, прокурорын саналыг үндэслэн баривчлах ажиллагааг хүчинтэйд тооцох, яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг хянан шийдвэрлэнэ.
Энэ хэсгийг 2024.01.17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд
2024.08.01. -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
10. Прокурор, эсхүл баривчлах байрны даргын шийдвэрээр суллагдсан сэжигтэн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч уг хэрэг гарсан газрын харьяалах шүүхэд баривчлах ажиллагааны талаар сэжигтнийг суллагдсанаас хойш 10 хоногийн дотор гомдол гаргаж болно. Прокурор гомдолд холбогдох материалыг харьяалах шүүхэд даруй хүргүүлнэ.
Энэ хэсгийг 2024.01.17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд
2024.08.01. -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
11. Шүүх энэ зүйлийн 10 дахь хэсэгт заасан гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор энэ хуульд заасан нийтлэг журмын дагуу шүүхийн хэлэлцүүлгийг товлон явуулж, баривчлах ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг хянан шийдвэрлэнэ. Энэ шийдвэрт гомдол гаргахгүй.
Энэ хэсгийг 2024.01.17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд
2024.08.01. -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
12. Энэ зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу суллагдсан хүн гомдол гаргаагүй бол холбогдох шийдвэрийг 30 хоногийн дотор харьяалах шүүхэд хүргүүлнэ.