31.10 дугаар зүйл
Хувийн байдлыг тогтоох
1. Мөрдөгч энэ хуулийн 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 31.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хувийн байдлыг тогтоох зорилгоор дараахь ажиллагааг явуулна:
1.1. хувийн бичиг баримтыг шалгах, шаардлагатай тохиолдолд хувийн байдлын талаар нэмэлт мэдээлэл авах;
1.2. гэрэл зураг, эсхүл дүрсний, эсхүл дуу-дүрсний бичлэгээр нүүр царай, биеийн төрх байдлыг бэхжүүлэх;
1.3. хуруу, алганы хээ, эсхүл бусад хэв загварыг бэхжүүлэх;
1.4. шаардлагатай бол шинжилгээнд зориулж биеэс нь биологийн дээж авах;
1.5. биед үзлэг хийх;
1.6. харьцуулсан шинжилгээ хийх.
2. Хувийн байдлыг нь тогтооход саад учруулбал мөрдөгч холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадлага хэрэглэнэ.
3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувийн байдлыг тогтоосон мэдээллийг хавтаст хэрэгт тусгана.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
1Холбогдох хуульчилсан нэр томьёо
"МӨРДӨГЧ"
“МӨРДӨГЧ” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.8/
/2017.05.18/
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.