Гэмт хэргийн талаархи мэдээллийг төлбөртэй авах
Шүүхийн практик
Нэр томьёо
4“МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ БАЙГУУЛЛАГА” гэж энэ хуульд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахаар заасан байгууллагыг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.12/
“ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ” гэж хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг; /2015.07.08-ны Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.1/
“МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.9/
“ХУУЛИЙН ЭТГЭЭД” гэж өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг. /2002.01.10-ны Иргэний хуулийн 25.1/
Нэмэлт, өөрчлөлт
1Хууль батлагдсан үеийн анхны найруулга.