30.3 дугаар зүйл
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл гаргах
Хувилбар
1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг иргэн амаар, эсхүл бичгээр гаргаж болно.
2. Биечлэн, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан гаргасан гомдол, мэдээллийг тэмдэглэл үйлдэж хүлээн авах ба түүнд тэмдэглэл үйлдсэн хүн гарын үсэг зурна.
Энэ хэсэгт 2020.01.10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
3. Бичгээр гаргасан гомдол, мэдээлэлд гомдол гаргагч, эсхүл мэдээлэл өгсөн хүн гарын үсэг зурсан байна.
Энэ хэсэгт 2020.01.10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
4. Санаатайгаар худал мэдээлбэл хүлээлгэх хариуцлагын талаар гомдол гаргагчид тайлбарлан өгч, энэ тухай тэмдэглэлд тусган гомдол, мэдээлэл гаргагчаар гарын үсэг зуруулна.
Энэ хэсэгт 2020.01.10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
1Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ХАРИЛЦАА ХОЛБОО"
“ХАРИЛЦАА ХОЛБОО” гэж цахилгаан холбоо, радио телевиз, шуудан, мэдээллийн технологийн бүх төрлийг; /2001.10.18-ны Харилцаа холбооны тухай хуулийн 3.1.10/
/2001.10.18/
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2020.01.10Өөрчлөлт
Энэ хэсэгт 2020.01.10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.