30.11 дугаар зүйл
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх
1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэлд дурдсан асуудал нь тухайн мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын харьяаллын бус болох нь тогтоогдвол мөрдөгч харьяаллын дагуу шилжүүлэх саналыг прокурорт даруй хүргүүлнэ.
2. Гэмт хэргийн тухай гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тохиолдолд мөрдөгч гэмт хэргийг таслан зогсоох, гэмт хэргийн ул мөрийг хамгаалах, бэхжүүлэх арга хэмжээ авна.
3. Прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл хэргийг 24 цагийн дотор харьяаллын дагуу шилжүүлэх шийдвэр гаргаж, эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
3Холбогдох хуульчилсан нэр томьёо
"МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА"
“МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.9/
/2017.05.18/
"ПРОКУРОР"
“ПРОКУРОР” гэж Прокурорын тухай хуульд заасан дээд шатны прокурор, бусад прокурорыг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.18/
/2017.05.18/
"МӨРДӨГЧ"
“МӨРДӨГЧ” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.8/
/2017.05.18/
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.