3.4 дугаар зүйл
Шүүхийн иргэдийн төлөөлөгч
Хувилбар
1. Эрүүгийн хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэх хуралдаанд Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу иргэдийн төлөөлөгчийг оролцуулна.
Энэ заалтад 2021.01.15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
2. Шүүхийн иргэдийн төлөөлөгч дараахь эрхтэй:
2.1. шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлахад оролцож, шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр асуулт тавих;
2.2. шүүгдэгчийн гэм буруугийн талаар санал бичих, уншиж сонсгох.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
2Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ"
“ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ” гэж шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод, нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгох зорилгоор шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа иргэнийг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.32/
/2017.05.18/
"НОТЛОХ БАРИМТ"
“НОТЛОХ БАРИМТ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг, /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1.1/
/2017.05.18/
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2021.01.15Өөрчлөлт
Энэ заалтад 2021.01.15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.