Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нууцлал
Шүүхийн практик
Нэр томьёо
6“МӨРДӨН БАЙЦААЛТ” гэж Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээс хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг тогтоох зорилгоор явуулж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг, /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1.1/
“ХЭРЭГ БҮРТГЭЛТ” гэж мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг, /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1.1/
“МӨРДӨГЧ” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.8/
“МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.9/
“ТӨРИЙН НУУЦ” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, задруулах, үрэгдүүлэх тохиолдолд үндэсний аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд аюул, занал, хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг; /2016.12.01-ны Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 5.1.1/
“ПРОКУРОР” гэж Прокурорын тухай хуульд заасан дээд шатны прокурор, бусад прокурорыг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.18/
Нэмэлт, өөрчлөлт
2Энэ хэсэгт 2021.12.17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.