28.3 дугаар зүйл
Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл танилцуулах
1. Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлийг тухайн ажиллагаа дуусмагц ажиллагаанд оролцсон, байлцсан хүнд даруй танилцуулж, гарын үсэг зуруулна. Тэмдэглэл хэд хэдэн хуудастай бол ажиллагаанд оролцсон, байлцсан хүн хуудасны нүүр тус бүрд гарын үсэг зурна.
2. Тэмдэглэлийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон, байлцсан хүнд уншуулж, эсхүл уншиж танилцуулна. Тэмдэглэлийг танилцуулахдаа тухайн мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл нь хавтаст хэрэгт авагдах тул сайтар нягталж үзэхийг мөрдөгч анхааруулж хэлнэ.
3. Тухайн мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон хүн тэмдэглэлтэй танилцахдаа мөрдөн шалгах ажиллагааны явцыг дэс дарааллын дагуу бичсэн эсэх, мөрдөн шалгах ажиллагааны нөхцөл байдал, авсан арга хэмжээ, ажиллагааны үр дүн зэргийг үнэн зөв, бүрэн тусгасан эсэхийг хянаж үзнэ.
4. Тэмдэглэлд дутуу, буруу, ойлгомжгүй бичсэн зүйлийн талаар засвар оруулах тухай оролцсон, байлцсан хүн санал, хүсэлт гаргасан бол санал, хүсэлтийг хэрхэн хангасан талаар тэмдэглэлд тусгана.
5. Тэмдэглэлийн маягтад мэдүүлэг өгсөн хүний санал, хүсэлтийн тэмдэглэх хэсгийг оруулна.
6. Мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон хүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тэмдэглэлд гарын үсэг зурах боломжгүй бол энэ тухай мөрдөгч тайлбар бичиж тэмдэглэлд хавсаргана.
Мэргэжлийн тайлбар
Эх сурвалж: "Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ" (2024 эмхэтгэл) — Хэрэглээ
ХЭРЭГ БҮРТГЭЛТ, МӨРДӨН БАЙЦААЛТ
Мэргэжлийн тайлбар — Мэргэжлийн багцад
Энэ зүйлийн мэргэжлийн тайлбарын бүрэн эх, шинжилгээг Мэргэжлийн багцаар нээнэ үү.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
2Холбогдох хуульчилсан нэр томьёо
"МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА"
“МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.9/
/2017.05.18/
"МӨРДӨГЧ"
“МӨРДӨГЧ” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.8/
/2017.05.18/
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.