27.7 дугаар зүйл
Шинжээчийн дүгнэлт танилцуулах
1. Шинжээчийн дүгнэлт, эсхүл дүгнэлт гаргах боломжгүйг мэдэгдсэн түүний тайлбар, шинжээчээс авсан мэдүүлгийн тэмдэглэлийг холбогдох оролцогчид танилцуулна.
2. Оролцогч шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж болно.
3. Шинжээчийн дүгнэлт, тайлбар, мэдүүлгийг оролцогчид танилцуулсан, энэ үед оролцогчоос тавьсан хүсэлт, асуулт, хариултын талаар тэмдэглэлд тусгана.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
2Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ"
“ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ” гэж шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг; /2009.12.03-ны Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6.1.5/
/2009.12.03/
"ОРОЛЦОГЧ"
“ОРОЛЦОГЧ” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.13/
/2017.05.18/
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.