26.8 дугаар зүйл
Нууц ажиллагааны магадлагаа
1. Энэ хуулийн 16.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан мөрдөгчийн нууц ажиллагааны магадлагаанд дараахь зүйлийг тусгана:
1.1. мөрдөгчийн нэр, албан тушаал;
1.2. мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах прокурорын зөвшөөрлийн дугаар, огноо;
1.3. мөрдөн шалгах нууц ажиллагааны төрөл;
1.4. тухайн мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад илэрсэн баримтат мэдээлэл;
1.5. хавсаргасан баримтат мэдээллийн жагсаалт;
1.6. магадлагааг баталсан прокурорын нэр, албан тушаал.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
3Холбогдох хуульчилсан нэр томьёо
"МӨРДӨГЧ"
“МӨРДӨГЧ” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.8/
/2017.05.18/
"МӨРДӨН ШАЛГАХ НУУЦ АЖИЛЛАГАА"
“МӨРДӨН ШАЛГАХ НУУЦ АЖИЛЛАГАА” гэж прокурорын зөвшөөрлөөр нууцаар явуулах энэ хуульд заасан ажиллагааг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.10/
/2017.05.18/
"ПРОКУРОР"
“ПРОКУРОР” гэж Прокурорын тухай хуульд заасан дээд шатны прокурор, бусад прокурорыг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.18/
/2017.05.18/
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.