26.5 дугаар зүйл
Хяналттай хүргэлт
1. Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн, эсхүл үйлдэхэд оролцсон хүнийг олж тогтоох зорилгоор хууль бус, сэжигтэй барааг өөрийн улсын хилээр нэвтрүүлэх, эсхүл тодорхой нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхэд хяналт тавих ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр нууцаар явуулна.
2. Мөрдөгч хяналттай хүргэлтийг хэд хэдэн улсын хилээр нэвтрүүлэх, нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх бол Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний заалтыг үндэслэн хамтран ажиллах хүрээнд прокурорын зөвшөөрлөөр явуулна.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
2Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ПРОКУРОР"
“ПРОКУРОР” гэж Прокурорын тухай хуульд заасан дээд шатны прокурор, бусад прокурорыг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.18/
/2017.05.18/
"МӨРДӨГЧ"
“МӨРДӨГЧ” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.8/
/2017.05.18/
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.