25.6 дугаар зүйл
Мэдүүлгийг газар дээр нь шалгах
1. Илэрсэн нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгах, урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор яллагдагчийн зөвшөөрснөөр, эсхүл мөрдөгч өөрийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааны үед мэдүүлгээ шалгуулж байгаа хүн хэрэгт ач холбогдол бүхий зарим тухайлсан зүйл, баримт бичиг, ул мөрийг заах, тодорхой үйлдлийг хийж үзүүлэх, шинжлэн судалж байгаа хэргийн нөхцөл байдалд ямар зүйл ямар үүрэгтэй байсан, үйл явдал болсон газрын байдал яаж өөрчлөгдсөн тухай зааж, урьд өгсөн мэдүүлгээ газар дээр нь тодорхой болгон дэлгэрэнгүй тайлбарлана.
3. Мэдүүлэг өгсөн хүн чөлөөтэй ярьж, үйлдлээ үзүүлсний дараа түүнд асуулт тавьж болно.
4. Нэг дор, нэг газарт, хэд хэдэн хүний мэдүүлгийг газар дээр нь нэгэн зэрэг шалгахыг хориглоно.
5. Мэдүүлгийг газар дээр нь шалгаж байхад хөндлөнгөөс оролцох, хөтлөх, сануулах асуулт тавихыг хориглоно.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
2Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ЯЛЛАГДАГЧ"
“ЯЛЛАГДАГЧ” гэж Эрүүгийн хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг, /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1/
/2017.05.18/
"МӨРДӨГЧ"
“МӨРДӨГЧ” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.8/
/2017.05.18/
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.