25.4 дугаар зүйл
Нүүрэлдүүлж мэдүүлэг авах
1. Мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно.
2. Яллагдагчийн нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтийг гэрч, хохирогч, бусад яллагдагч зөвшөөрсөн бол нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно.
3. Нүүрэлдүүлэхийн өмнө гэрч, хохирогчид санаатай худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, энэ тухай тэмдэглэлд тусгана.
4. Нүүрэлдүүлж мэдүүлэг авах ажиллагааг эхлэхдээ хүн тус бүрээс бие биеэ таних эсэх, хоорондоо ямар харилцаатай болохыг асууж, дараа нь тодруулах гэж байгаа зүйлийн талаар мэдүүлэг өгч байгаа хүн тус бүрд асуулт тавина.
5. Нүүрэлдэж байгаа хүн мөрдөгчийн зөвшөөрснөөр бие биедээ асуулт тавьж болно.
6. Нүүрэлдүүлэх үед өгсөн мэдүүлэг нь өмнөх мэдүүлгээс зөрөөтэй байвал нүүрэлдүүлэх үеийн мэдүүлгийг тэмдэглэлд бичсэний дараа урьд өгсөн мэдүүлгийг уншиж сонсгон тайлбарлуулж, тэмдэглэлд тусгана.
7. Тэмдэглэлд нүүрэлдүүлж байгаа хүний мэдүүлгийг мэдүүлэг өгсөн дэс дарааллаар бичих ба мэдүүлэг өгсөн хүн тэмдэглэлийн хуудасны нүүр тус бүрд гарын үсэг зурна.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
3Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ЯЛЛАГДАГЧ"
“ЯЛЛАГДАГЧ” гэж Эрүүгийн хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг, /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1/
/2017.05.18/
"МӨРДӨГЧ"
“МӨРДӨГЧ” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.8/
/2017.05.18/
"ХОХИРОГЧ"
“ХОХИРОГЧ” гэж гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг, /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1/
/2017.05.18/
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.