Мэдүүлэг авах
Шүүхийн практик
Нэр томьёо
12“ИРГЭНИЙ НЭХЭМЖЛЭГЧ” гэж гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг, /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5.1/
“ЯЛЛАГДАГЧ” гэж Эрүүгийн хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг, /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1/
“ХОХИРОГЧ” гэж гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг, /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1/
“ШИНЖЭЭЧ” гэж Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6.1.2-т заасныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.29/
“МӨРДӨГЧ” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.8/
“ПРОКУРОРЫН ШИЙДВЭР” гэж Прокурорын тухай хуулийн 31.1-д заасныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.34/
“ЭД МӨРИЙН БАРИМТ” гэж эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно. /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4.1/
“НОТЛОХ БАРИМТ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг, /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1.1/
“ОРЧУУЛАГЧ” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, монгол хэл, бичиг мэдэхгүй хүнд түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичгээс монгол хэл, бичиг рүү, эсхүл монгол хэл, бичгээс түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг рүү бичгээр орчуулж байгаа хүнийг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.15/
“ХЭЛМЭРЧ” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, монгол хэл мэдэхгүй хүнд түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэлээс монгол хэл рүү, монгол хэлээс түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл рүү, эсхүл сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүний дохионы хэлийг хэлмэрчилж байгаа хүнийг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.28/
“ШӨНИЙН ЦАГ” гэж тухайн өдрийн 22.00 цагаас дараа өдрийн 06.00 цаг хүртэлх хугацааг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.30/
“ПРОКУРОР” гэж Прокурорын тухай хуульд заасан дээд шатны прокурор, бусад прокурорыг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.18/
Нэмэлт, өөрчлөлт
1Хууль батлагдсан үеийн анхны найруулга.