23.4 дугаар зүйл
Цогцост үзлэг хийх
Хувилбар
1. Мөрдөгч үзлэгийг цогцосны гадна хэсэгт, өмссөн хувцас, биед нь байгаа эд зүйл, баримт бичгийг хамруулан хийнэ.
2. Цогцост үзлэг хийхэд шинжээчийг, эсхүл хүний эмчийг оролцуулна.
3. Цогцсыг зөөх, хувцсыг нь тайлахын өмнө цогцосны ерөнхий байдлыг гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр баримтжуулна.
4. Цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэлд нас, хүйс, урт, жин, биеийн галбир, эрхтний бүрэн бүтэн байдал, хувцас, мэнгэ, шарх, сорви, бусад содон шинж тэмдэг, илэрсэн гэмтлийн төрөл, хэлбэр, байршил, хэмжээ, өөрчлөлт, нас барсан хугацаа болон анатомын, үйл хөдлөлийн болон нас баралтын шалтгаантай холбоотой шинжийг урьдчилсан байдлаар тусгана.
Энэ хэсэгт 2022.12.23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан
5. Мөрдөгч цогцсыг оршуулсан газраас нь гаргаж шинжилгээ хийх тохиолдолд прокурорын зөвшөөрөл авах ба уг ажиллагааг гүйцэтгэхэд шүүх эмнэлгийн шинжээчийг байлцуулна.
6. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно.
7. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааг дуу-дүрсний бичлэг хийж бэхжүүлнэ.
8. Цогцсыг оршуулсан газраас нь гаргаж шинжлэх бол энэ зүйлд заасан үзлэгийг урьдчилан хийж, энэ тухай тэмдэглэлд тусгана.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
3Холбогдох хуульчилсан нэр томьёо
"МӨРДӨГЧ"
“МӨРДӨГЧ” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.8/
/2017.05.18/
"ШИНЖЭЭЧ"
“ШИНЖЭЭЧ” гэж Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6.1.2-т заасныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.29/
/2009.12.03, 2017.05.18/
"ПРОКУРОР"
“ПРОКУРОР” гэж Прокурорын тухай хуульд заасан дээд шатны прокурор, бусад прокурорыг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.18/
/2017.05.18/
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2022.12.23Нэмэлт
Энэ хэсэгт 2022.12.23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.