23.2 дугаар зүйл
Хүний биед үзлэг хийх
Хувилбар
1. Хүний биед хэргийн ул мөр, онцлог шинж тэмдэг байгаа, эсхүл хэрэгт ач холбогдол бүхий эд зүйл, баримт бичгийг тухайн хүн биедээ авч яваа гэх үндэслэл бүхий сэжиг байгаа бол түүнийг илрүүлэх зорилгоор хүний биед үзлэг хийнэ.
2. Хүний биед үзлэг хийхэд өмссөн хувцас, биедээ авч яваа эд зүйл, шаардлагатай бол тээврийн хэрэгсэл, уналгыг хамтад нь үзнэ.
3. Нүцгэлж, эсхүл гараар тэмтрэх байдлаар хийх үзлэгийг ижил хүйсийн албан тушаалтан хийнэ. Шаардлагатай бол хүний эмч, сувилагчийг оролцуулж болно.
4. Нүцгэлж хийх үзлэгийг хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, нэр төр, алдар хүнд, хүний эмзэг мэдээллийг хамгаалах шаардлага хангасан, бусдаас тусгаарлагдсан орчинд явуулна.
Энэ хэсэгт 2021.12.17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
5. Нүцгэлж хийх үзлэгийн үед энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад хүн байлцуулахыг хориглоно.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
2Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ҮНДЭСЛЭЛ БҮХИЙ СЭЖИГ"
“ҮНДЭСЛЭЛ БҮХИЙ СЭЖИГ” гэж энэ хуульд заасан тодорхой ажиллагаа явуулах нөхцөл үүссэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй гэмт хэргийн талаархи мэдээлэл, хэргийн нөхцөл байдалд тулгуурласан мөрдөгч, прокурор, шүүгчийн дотоод итгэлийг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.23/
/2017.05.18/
"ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ"
“ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ” гэж хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг; /2015.07.08-ны Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.1/
/2015.07.08/
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2021.12.17Өөрчлөлт
Энэ хэсэгт 2021.12.17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.