Хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хүргүүлэх
Шүүхийн практик
Нэр томьёо
4“ЭД МӨРИЙН БАРИМТ” гэж эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно. /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4.1/
“МӨРДӨГЧ” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.8/
“ШҮҮХИЙН ШИЙДВЭР” гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22.4, 22.5-д заасныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.33/
“ШИНЖЭЭЧ” гэж Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6.1.2-т заасныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.29/
Нэмэлт, өөрчлөлт
2Энэ хэсэгт 2022.12.23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.