Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлөх
Шүүхийн практик
Нэр томьёо
7“ХУУЛИЙН ЭТГЭЭД” гэж өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг. /2002.01.10-ны Иргэний хуулийн 25.1/
“ЯЛЛАГДАГЧ” гэж Эрүүгийн хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг, /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1/
“ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүмүүсийг. /1998.01.02-ны Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 3.1.4/
“ПРОКУРОР” гэж Прокурорын тухай хуульд заасан дээд шатны прокурор, бусад прокурорыг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.18/
“МӨРДӨГЧ” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.8/
“ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.36/
“УЛСЫН БҮРТГЭЛ” гэж эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг; /2018.06.21-ний Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.1/
Нэмэлт, өөрчлөлт
1Хууль батлагдсан үеийн анхны найруулга.