18.3 дугаар зүйл
Өсвөр насны яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох
1. Өсвөр насны яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдалтай нь холбоотой дараахь мэдээллийг тогтоосон байна:
1.1. төрсөн он, сар, өдөр, нас;
1.2. амьдралын нөхцөл байдал ба хүмүүжилтэй холбоотой мэдээлэл;
1.3. гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл;
1.4. гэмт хэрэг хамтран үйлдэгч байсан эсэх;
1.5. сэтгэцийн өвчинтэй холбогдолгүй боловч ухаан санаа нь гүйцэд хөгжөөгүйн улмаас өөрийнхөө үйлдлийн холбогдлыг бүрэн ойлгож байгаа эсэхэд эргэлзээ төрвөл шинжээч томилж, дүгнэлт гаргуулах.
2. Өсвөр насны яллагдагч, шүүгдэгчийн насыг хуулийн дагуу авсан иргэний бүртгэлийн бичиг баримтаар тодорхойлно.
3. Дараахь тохиолдолд өсвөр насны яллагдагч, шүүгдэгчийн насыг тогтоох зорилгоор шинжээч томилно:
3.1. энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан бичиг баримт нь хуурамч гэж үзэх үндэслэл байвал;
3.2. энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан бичиг баримт байхгүй бол;
3.3. өөр улсад бүртгэлтэй, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан бичиг баримтыг олж авах боломжгүй бол.
4. Өсвөр насны яллагдагч, шүүгдэгчийн насыг энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас өөр аргаар тогтоосон нотлох баримтыг шүүхээр шинжлэн судлах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
5. Шүүх өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад дараахь мэдээллийг гаргаж өгөхийг прокуророос шаардаж болно:
5.1. тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон дараа биеэ хэрхэн авч явж байсан зан байдал, араншин;
5.2. тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ ямар нөхцөл байдалд байсан.
6. Шүүх ял эдэлж байгаа өсвөр насны хүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан мэдээлэл гаргаж өгөхийг прокуророос шаардаж болно.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
4Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ЯЛЛАГДАГЧ"
“ЯЛЛАГДАГЧ” гэж Эрүүгийн хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг, /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1/
/2017.05.18/
"ШИНЖЭЭЧ"
“ШИНЖЭЭЧ” гэж Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6.1.2-т заасныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.29/
/2009.12.03, 2017.05.18/
"НОТЛОХ БАРИМТ"
“НОТЛОХ БАРИМТ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг, /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1.1/
/2017.05.18/
"ПРОКУРОР"
“ПРОКУРОР” гэж Прокурорын тухай хуульд заасан дээд шатны прокурор, бусад прокурорыг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.18/
/2017.05.18/
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.