14.16 дугаар зүйл
Өсвөр насны хүнийг батлан даагчийн хяналтад өгөх
Хувилбар
1. Өсвөр насны хүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл батлан даагчийн үүргийг хүлээх чадвартай насанд хүрсэн этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өсвөр насны хүнийг дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлж хяналтдаа байлгах, шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсан цагт ирүүлж байхыг хариуцаж, бичгээр батлан даалт гаргана.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
2. Өсвөр насны хүнийг батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчвөл уг арга хэмжээг өөрчлөх, батлан даалт гаргасан хүнд эрэн сурвалжлах ажиллагааны зардал төлүүлэхийг урьдчилан сануулна
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэмэлт, өөрчлөлт
3Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2026.07.03Нэмэлт
/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
2026.07.03Нэмэлт
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.