13.5 дугаар зүйл
Хамтран ажиллах этгээдээр тогтоох тухай хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлэг
1. Энэ хуулийн 13.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан саналыг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор шүүгч шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, хамтран ажиллах этгээдээр тогтоолгох хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.
2. Хамтран ажиллах этгээдээр тогтоох тухай хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг хаалттай явуулна.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, хамтран ажиллах этгээдээр тогтоолгох хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гадна зайлшгүй шаардлагатай шүүхийн ажилтан болон шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий цагдаагийн албан хаагчаас бусад хүнийг оролцуулахгүй.
4. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хамтран ажиллах этгээдээр тогтоолгох хүн, түүний хууль ёсны төлөөлөгчид өмгөөлөгч, прокурор асуулт тавьж болно.
5. Хамтран ажиллах этгээдээр тогтоолгох хүнд худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагыг сануулна.
6. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хамтран ажиллах этгээдээр тогтоолгох хүний гаргасан мэдэгдэл, тайлбарыг түүний эсрэг баримт болгон ашиглахыг хориглоно.
7. Шүүхийн хэлэлцүүлгээс тухайн хүнийг хамтран ажиллах этгээдээр тогтоох эсэх тухай шийдвэр гаргана.
8. Шүүхийн шийдвэрт дараахь зүйлийг тусгана:
8.1. хамтран ажиллах этгээдээр тогтоосон хүний үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулах Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хөнгөрүүлэх;
8.2. гэмт хэргийг илрүүлэхэд хамтран ажиллах этгээдтэй хамтран ажиллах нөхцөл;
8.3. хамтран ажиллах этгээдээр тогтоох шийдвэр хүчингүй болсноос үүсэх үр дагавар;
8.4. шүүхэд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх, түүнчлэн бусад үр дагавар;
8.5. бусдаас санал болгож байгаа болзол, шаардлага, урамшуулал, төлбөрийг хүлээж авахгүй байж, энэ тухай болон тулгарсан бодит аюул заналхийллийг мөрдөгч, прокурорт тухай бүр мэдэгдэхийг хамтран ажиллах этгээдэд үүрэг болгох;
8.6. хамтран ажиллах этгээдээр тогтоох тухай шүүхийн шийдвэрт заагаагүй хамтран ажиллах этгээдийн үйлдсэн бусад гэмт хэрэг хамтран ажиллахад хамаарахгүй тухай;
8.7. шүүгчийн нэр, гарын үсэг.
9. Хамтран ажиллах этгээдээр тогтоох тухай шүүхийн шийдвэрийг прокурорт хүргүүлнэ.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
4Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ"
“ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүмүүсийг. /1998.01.02-ны Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 3.1.4/
/1998.01.02/
"ПРОКУРОР"
“ПРОКУРОР” гэж Прокурорын тухай хуульд заасан дээд шатны прокурор, бусад прокурорыг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.18/
/2017.05.18/
"ШҮҮХИЙН ШИЙДВЭР"
“ШҮҮХИЙН ШИЙДВЭР” гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22.4, 22.5-д заасныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.33/
/2017.05.18/
"МӨРДӨГЧ"
“МӨРДӨГЧ” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.8/
/2017.05.18/
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.