11.3 дугаар зүйл
Хэтэрсэн хугацааг сэргээх
1. Хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх, прокурор хэтэрсэн хугацааг сэргээх тухай шийдвэр гаргана.
2. Давж заалдах гомдлыг тогтоосон хугацаанаас хэтрүүлж гаргасан бол сонирхогч этгээдийн хүсэлтээр хэтэрсэн хугацааг сэргээх тухай асуудлыг шийдвэрлэх хүртэл түүнтэй холбогдох шийдвэрийг биелүүлэхийг түдгэлзүүлж болно.
3. Хэтэрсэн хугацааг сэргээх, шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг татгалзсан тухай шүүх, прокурорын шийдвэрт гомдол гаргаж болохгүй.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
2Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ПРОКУРОР"
“ПРОКУРОР” гэж Прокурорын тухай хуульд заасан дээд шатны прокурор, бусад прокурорыг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.18/
/2017.05.18/
"ПРОКУРОРЫН ШИЙДВЭР"
“ПРОКУРОРЫН ШИЙДВЭР” гэж Прокурорын тухай хуулийн 31.1-д заасныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.34/
/2017.05.18, 2017.06.09/
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.