10.6 дугаар зүйл
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах
1. Энэ хуулийн 10.1, 10.2, 10.3 дугаар зүйлд заасан журам шүүх хуралдааны нарийн бичгийн даргад нэгэн адил хамаарах боловч тухайн шүүх хуралдаанд урьд нь шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцож байсан нь түүнийг татгалзан гаргах үндэслэл болохгүй.
2. Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлтийг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэх ба энэ шийдвэр эцсийн байна.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.