10.2 дугаар зүйл
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч дахин оролцож болохгүй үндэслэл
Хувилбар
1. Эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй.
2. Энэ хуулийн 13.5 дугаар зүйлд заасны дагуу хамтран ажиллах этгээдээр тогтоосон шийдвэр гаргасан шүүгч уг хүний үйлдсэн гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй.
Энэ хэсгийг 2020.01.10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан
3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн холбоотой шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
1Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН"
“ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН” гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.4/
/1999.06.11, 2017.05.18/
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2020.01.10Шинэчлэн найруулсан
Энэ хэсгийг 2020.01.10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.