Өршөөлд хамааруулахгүй зөрчил, шийтгэлийн төрөл, албадлагын арга хэмжээ
Шүүхийн практик
Нэр томьёо
5“МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТ” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хуваарилах, худалдах, хэрэглэх, тээвэрлэх, хадгалах, устгах, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тус улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрүүлэх талаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль, бусад хууль тогтоомжоор тогтоосон үйл ажиллагааг; /2002.11.28-ны Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1.2/
“ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТАН” /Эрүүгийн хуульд заасан/ гэж олон улсын, Засгийн газар хоорондын олон улсын байгууллагын ажилтан, тухайн байгууллагыг төлөөлөх, тухайн байгууллагын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах эрх бүхий, тухайн байгууллагаас томилогдсон хүнийг ойлгоно. /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 22.3/
“ГАЗАР ЗҮЙН ЗААЛТ ХЭРЭГЛЭГЧ” гэж газар зүйн заалтыг өөрийн бараа, бүтээгдэхүүнд ашиглах эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан этгээдийг; /2010.06.10-ны Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3.1.8/
“БАРААНЫ ТЭМДЭГ ЭЗЭМШИГЧ” гэж бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан этгээдийг; /2010.06.10-ны Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3.1.7/
“ХУУЛИЙН ЭТГЭЭД” гэж өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг. /2002.01.10-ны Иргэний хуулийн 25.1/
Нэмэлт, өөрчлөлт
1Хууль батлагдсан үеийн анхны найруулга.