1.8 дугаар зүйл
Хүний халдашгүй байх эрхийг хангах
Хувилбар
1. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно.
Энэ хэсэгт 2024.06.05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
2. Хуульд зааснаас бусад тохиолдолд хойшлуулшгүйгээр, эсхүл шүүхийн шийдвэрт зааснаас илүү хугацаагаар баривчлагдсан, цагдан хоригдож байгаа хүнийг прокурор даруй суллана.
Энэ хэсэгт 2024.01.17-ны өдрийн хуулиар “шүүхийн зөвшөөрөлгүй” гэснийг “хойшлуулшгүйгээр” гэж өөрчлөлт оруулсан бөгөөд 2024.08.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө
3. Хүнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулна.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
3Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ЯЛЛАГДАГЧ"
“ЯЛЛАГДАГЧ” гэж Эрүүгийн хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг, /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1/
/2017.05.18/
"ШҮҮХИЙН ШИЙДВЭР"
“ШҮҮХИЙН ШИЙДВЭР” гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22.4, 22.5-д заасныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.33/
/2017.05.18/
"ПРОКУРОР"
“ПРОКУРОР” гэж Прокурорын тухай хуульд заасан дээд шатны прокурор, бусад прокурорыг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.18/
/2017.05.18/
Нэмэлт, өөрчлөлт
3Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2024.06.05Өөрчлөлт
Энэ хэсэгт 2024.06.05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
2024.01.17Өөрчлөлт
Энэ хэсэгт 2024.01.17-ны өдрийн хуулиар “шүүхийн зөвшөөрөлгүй” гэснийг “хойшлуулшгүйгээр” гэж өөрчлөлт оруулсан бөгөөд 2024.08.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.