Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар
Шүүхийн практик
Нэр томьёо
8“ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.36/
“МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭР” гэж эдийн засгийн чөлөөт бүс, Монгол Улсад байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газрын байршлаас бусад Монгол Улсын газар нутгийг; /2009.07.09-ны Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гyйцэтгэх тухай хуулийн 3.1.1/
“АГААРЫН ХӨЛӨГ” гэж агаарын өгсөх урсгалын нөлөөллөөр бус, өөрөө агаартай харилцан үйлчилсний хүчинд агаарт тогтож, хөдөлгөөн хийж чадах аливаа төхөөрөмж; /1999.01.21-ны Иргэний нисэхийн тухай хуулийн 3.1.4/
“ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮН” гэж аль ч улсын харьяат бус хүнийг; /2010.07.08-ны Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1.7/
“ГАДААДЫН ИРГЭН” гэж Монгол Улсын иргэний харьяалалгүй бөгөөд гадаад улсын иргэний харьяалалтай хүнийг; /2010.07.08-ны Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1.1/
“ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА” гэж улс болон Засгийн газар хоорондын түвшинд байгуулагдсан олон улсын байгууллага, тэдгээртэй адилтгах зохион байгуулалтын бусад нэгдлийг; /2016.12.01-ны Олон улсын гэрээний тухай хуулийн 3.1.6/
“ЯЛЛАГДАГЧ” гэж Эрүүгийн хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг, /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1/
“ПРОКУРОР” гэж Прокурорын тухай хуульд заасан дээд шатны прокурор, бусад прокурорыг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.18/
Нэмэлт, өөрчлөлт
1Хууль батлагдсан үеийн анхны найруулга.