9.6 дугаар зүйл
Хуулийн этгээдийн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ
Хувилбар
1. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хуулийн этгээдийн ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.
2. Хуулийн этгээдийн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ энэ хуулийн 7.5 дугаар зүйлд заасан журмыг баримтална.”
Энэ зүйлийг 2017.05.11-ний өдрийн хуулиар нэмсэн
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
1Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ХУУЛИЙН ЭТГЭЭД"
“ХУУЛИЙН ЭТГЭЭД” гэж өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг. /2002.01.10-ны Иргэний хуулийн 25.1/
/2002.01.10/
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.11Нэмэлт
Энэ зүйлийг 2017.05.11-ний өдрийн хуулиар нэмсэн
2015.12.03Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.