6.8 дугаар зүйл
Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах
Хувилбар
1. Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.
2. Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно:
2.1. торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг;
2.2. нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг;
2.3. зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг;
2.4. хорих ялын нэг хоногийг.
Энэ хэсгийг 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан
3. Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй.
4. Хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
2Холбогдох хуульчилсан нэр томьёо
"НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛ"
“НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛ” гэж гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг, /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 5.4.1/
/2015.12.03/
"ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ"
“ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ” гэж гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг, /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 5.5.1/
/2015.12.03/
Нэмэлт, өөрчлөлт
3Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.11Өөрчлөлт
Энэ зүйлийн гарчигт 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
2017.05.11Шинэчлэн найруулсан
Энэ хэсгийг 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан
2015.12.03Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.